Ноолуур 115 мянган төгрөгийн үнэтэй байна


6 өдөр

Түүхий эдийн “Эмээлт” захад ноолуур нэг кг нь 115 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Ченжүүд дээрх ханшаар ноолуур худалдан авах болжээ.

Өнгөрсөн жил  ноолуур нэг кг нь 100 мянган төгрөгөөс эхэлж , 90 мянган төгрөг рүү бууж байсан. Өнөө жил ноолуурын дээд ханш 115 мянгаас илүү гарахгүй болов уу гэж ченжүүд ярьж буй юм.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноолуурыг худалдан авах болсноор сүүлийн жилүүдэд ханш нь тогтмол өсөлттэй байх болсон тухай мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ ноолуурыг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн хийж, экспортлох нь Монголд илүү ашигтай тусахаар байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү