Ардчилсан намын урилгаар Английн эрх баригч Консерватив намын төлөөлөгчид айлчиллаа


5 жил

Ардчилсан намын урилгаар Английн эрх баригч Консерватив намын төлөөлөгчид  энэ  сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ. Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар Төрийн ордонд хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр  Ардчилсан нам, Английн Консерватив нам болон "Олон улсын Ардчилсан холбоо"-той ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төслүүд, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 

 Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой  энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Ардчилсан нам ирэх арванхоёрдугаар сард олон улсын томоохон хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.  Уг хуралд "Олон улсын Ардчилсан холбоо"-ны гишүүн орнуудын улс төрийн намууд оролцоно.  Ардчилсан нам дэлхийн улс төрийн намуудтай  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд олон талт ажил өрнүүлж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү