Түрээсийн дугуйн үйлчилгээ дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ


5 жил

“Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээний төслийн нээлт 2018 оны долдугаар сарын 09-нд нээлтээ хийсэн. Уг төслийг нийслэлийн агаарын бохирдол,  авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж буй юм.

Энэ жилийн хувьд түрээсийн дугуй үйлчилгээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд хүрэх бөгөөд 150 дугуй үйлчилгээнд гарах аж. Түүнчлэн өмнө нь иргэд 10 байршлаас дугуйн түрээслэх үйлчилгээг авч байсан бол энэ жилээс 20 байршлаас авах боломжтой болох юм байна. Гэхдээ одоогоор нэмэлт байршлууд тодорхой болоогүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сар дөхөхөөр тодорхой болно гэдгийг холбогдох эх сурвалж мэдээллээ.

Унадаг дугуй түрээслүүлэх 10 байршил

  1. Д.Сүхбаатарын талбай
     
  2. 120мянгат
  3. Хүүхдийн зуу
  4. Тedу худалдааны төв
  5. Цэцэг төв
  6. Багшийн дээд UBH цэнтр
  7. Баруун дөрвөн зам
  8. Зайсан
  9.  Зүүн дөрвөн зам
  10. Хүүхдийн урлан бүтээх төв

UBike аппликэйшн хэрэглэж байгаа хүмүүс дараах санамжыг анхаарах шаардлагатай.

  • Дугуй түрээслэж дуусаад түгжсэнийхээ дараа заавал аппликэйшн дээрээс түрээс зогссон гэсэн мэдэгдэл ирж данснаас дүрэмийн дагуу төлбөр хасагдсан эсэхийг шалгах.
  • Хэрэв зогсохгүй байгаа тохиолдолд аппликэйшн дээр байрлах эвдрэл гэмтэл мэдээллэх гэсэн цэсээр орж утасныхаа дугаар, дугуйн код, хаана байршуулсан, мөн түгжсэнээ нотлох зурагаа хавсарган ирүүлнэ үү. Бид энэ мэдээллийн дагуу шалгаж үзээд таны данснаас илүү төлбөр авалгүйгээр шийдэж өгөх болно.
  • Шалтгаан нь зарим тохиолдолд төхөөрөмжийн буруу ажиллагаанаас үүдэн дугуй түгжигдсэн эсэхийг буюу, систем таны түрээс зогссон эсэхийг мэдэлгүйгээр цаг нь зогсохгүй удаан үргэлжлэх тохиолдол бага зэрэг үүсч байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү