Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван хүн амиа алджээ


5 жил

Хөвсгөл нуурын мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан автомашины зорчигч гурван иргэн амиа алдсан осол гуравдугаар сарын 9-нд гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр гурван цаа буга тээвэрлэж яваад цөмөрсөн, “УАЗ-451” загварын автомашинтай Цагаан нуур сумын Хармай багийн харьяат иргэн 46 настай эрэгтэй З…, 38 настай эрэгтэй Г…, 38 настай эрэгтэй Ч… нарын цогцсыг автомашины хамтаар өчигдөр татан гаргажээ. 

Онцгой байдлын газар уг ослын дуудлагыг гуравдугаар сарын 9-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Эрэн хайх, аврах салбарын 11 алба хаагч, тус тосгоны Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, ЗДТГ-ын 6 алба хаагч, ар гэрийнх нь 16 хүн, нийт 39 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ 

Гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү