ХСИС-ийн захирлаар генерал Ш.Лхачинжавыг томилжээ


5 жил

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ш.Лхачинжавыг томиллоо.

Ө.Энхтөрийг албан тушаалаас нь чөлөөлсөн үндэслэл хараахан тодорхойгүй байгаа ба 2017 оны аравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилж байсан. Харин шинээр томилогдсон Ш.Лхачинжав нь 2012-2016 онд Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, 2016 оноос хойш тус газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү