KFC хоолны газрын 11 салбарт хяналт, шалгалт явуулж байна


5 жил

KFC Зайсан салбараас бүтээгдэхүүн авч идсэн хүмүүс хордлого болж ХӨСҮТ-д хүргэгдсэн. Мэргэжлийн хяналтын газраас уг салбарт шалгалт хийж, шинжилгээ авсан юм. Шинжилгээний дүнг танилцуулах үеэр KFC-ийн бүх салбарт шалгалт хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

 

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "2019 оны хоёрдугаар сарын 18-21-ний хооронд "Таван Богд Фүүдс" ХХК-ны KFC хоолны газрын 11 салбарт төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг явуулж байна. Улсын байцаагчид хяналт шалгалтыг явуулж буй цаг хугацаанд үйлчилгээг түр хааж, ажил үүргээ гүйцэтгэж байна. Үйл ажиллагааг бүрэн зогсоох арга хэмжээ авагдаагүй болно" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү