Гахай жилд онцгойлон анхаарах жилтнүүд


5 жил

1. ЖИЛ ОРОГСОД:
•13,73-ны жил нь хүү махболтой жил бөгөөд биеийн махбод хямрах гэмтэй тул Банзрагч,Найман гэгээн Лхамын ганшиг айлдуул.
•25,85-ны жил нь төрсний нөхөр махбодтой жил ба жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул “Догсүн, “Доржнамжомын жавтүй “Цэнд уншуул.
•37,97 наснаа төрсний дайсан махбодтой жил гарлага гарах тул “Цэнд “Жадамба, “Ширнэ “Догсүн” уншуулж Амин золиг гарга.
•49-ний жил нь эх жил ба хийморь доройтох гэмтэй “Бумчэн, “Жинсрэг цутга Хийморь сэргээ.
•61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодтой жил ба шулмын хөнөөл гарах тул “Ширнэн, Бум сацын засалд шамд.
Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга.Эр хүний жил угтаж ордог тул урдаас засал хийлгэх хэрэгтэй. Эм хүнийх үдэж дагадаг тул жил орсны дараа ч засал хийлгэ.

2. Дүнсэр буюу их харш жилтнүүд.МОГОЙ жилтнүүд харш жилтэй учирч байна.”Догсүн, “Базарсад, “Нанжид Дашзэвэгуншуул.

3.”Шишидбуюу бага харш жилтнүүд. БАР, БИЧ жилтнүүд “Жадамба, “Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул.

4.”Түнсүм буюу ивээл жилтнүүд. ТУУЛАЙ, ХОНЬ жилтнүүд түнсүм засалтай. “Хийморийн сан, “Цагаан шүхэрт, “Ганшиг уншуул.

5. “Логар буюу цагаан жилтнүүд.
НОХОЙ жилтнүүд “логар ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй тул “Маналын чого, Сахиусаа тахь.

МЭНГЭНИЙ ЗАСАЛ:
9,18,27,36,45,54,63,72,81,90 настай хүмүүс мэнгэ голлох тул “Жанаггагдог, “Нанжид, “Цагаан шүхэрт, “Базарсад уншуулж дом хийнэ.

СУУДЛЫН ЗАСАЛ:
ХУЛГАНА, БАР, ЛУУ, МОРЬ, БИЧ, НОХОЙ жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.

33-НИЙ МӨЧЛӨГ:
1987 оны ТУУЛАЙ жилтэн мөчлөг засах дом хиилгэ. Жишээ нь: Ээжээрээ шинэ төрж байгаа мэт даавуу болон хөнжилд өлгийдүүлж ээжийнхээ хөхийг хөхөх буюу үрдээ сүү амсуулж сайн ерөөл тавьж домноно. Мөн ээж нь хоол, цай хийж өгнө. Хүүхэд нь аав, ээждээ цай чанаж өгч гарыг нь цайлгаж баярлуулна. Мөн аав ээжтэйгээ аман хүзүү чанаж хувааж идэж домноно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү