Тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд ил тод зарлана


5 жил

Засгийн газрын 29 санд Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж. Үүний дараа олон нийтэд дэлгэхээр төлөвлөжээ.

Уг нь энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар байсан ч ХХААХҮ-ийн сайдын эрхлэх хүрээний зээл олгодог гурван сантай холбоотойгоор хойшлуулсан байна. Учир нь, салбарын сайд нь гадаадад томилолттой байгаа аж.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ер нь татан буулгах сангууд байна. Үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай сан ч бий. Хамгийн гол нь дээрх сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Нэг сангаас зээл аваад нөгөө санд тушаадаг байдал ч илэрсэн. Тиймээс олгосон бүх зээлийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэх шаардлагатай байна. Энэ мэтчлэн зохион байгуулалтын ажлыг хийж цэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Нэлээд хэдэн санг татан буулгана. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлнэ” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү