Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нэр бүхий 6 шүүгчийг шалгаж эхэлжээ


5 жил

АТГ-аас энэ сарын 13-ны өдөр Нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээжээ. 

Тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа бөгөөд хэрэг бүртгэлд гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодруулах шаардлагатай болжээ. 

Тиймээс нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. Харин прокурорын байгууллагаас уг саналыг  Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү