Даяндээрхийн агуйг цэвэрлэжээ


5 жил

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум , Эрдэнэбулган сумдын нутгийн хилийн заагт орших Даяндээрхийн агуй болон орчин тойрныг цэвэрлэсэн байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Монголын ногоон уламжлал сан, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар, цагдаагийн хэсэг, байгаль орчны байцаагч нар, нутгийн иргэд болон, сүсэгтэн олонтой хамтран шинийн 8-нд Даяндээрхийн агуй болон орчин тойрныг нь бүрэн цэвэрлэжээ.

 Энэ үеэр бүтэн өдрийн турш уулын бэл хэсгийг хамгаалалтад авч хэц татан автомашинуудыг нэг зогсоолд байршуулж, Даяндээрхийн агуйд аялах маршрут гарын авлага зөвлөмжийн хамт өгсөн байна. Мөн агуйн схемчилсэн тойм зураг бүхий санамж самбаруудыг байршуулсан аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
МГЛ [202.179.31.xxx] 5 жил
Ашгүй дээ том буян хийж дээ.Энэ цэвэрлэгээнд муусайн лам нарыг оруулахад яасын.Авч идхийг нь ухасхийж авч идчихээд иймэрхүү буяны үйл болохоор бурханыхаа араар орж нуугдаж үлдэж байхын.
Алтанцэцэг [202.179.31.xxx] 5 жил
Цэвэрлэгээнд оролцсон бүх хүмүүстэй баярлалаа.Сайхан нутаг нутаг минь ивээх болтугай хурай хурай
Nanjid [202.9.43.xxx] 5 жил
Saihan ajil hiijee buyan n delgereg