Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ


5 жил

Улс орон даяар өнөөдөр 09.00 цагаас 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын онлайн бүртгэл эхэллээ. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилж, хаагдах юм.

Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглана. ЭЕШ-д 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон байдаг бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү