Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоолоо


5 жил

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо. Өмнө нь тус шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан юм.

Түүнчлэн монгол хэлбичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд зохион байгуулж, босго оноонд хүрээгүй сурагчдаас дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авах аж.

Сонирхуулахад, өнгөрсөн жил монгол хэл, бичгийн шалгалтыг 43846 сурагч өгсөн билээ. Харин тэднээс 18 нь 800 оноо буюу хамгийн дээд оноог авсан юм.

 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү