МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ


5 жил

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм.  Гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Тэрээр “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлж эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох нь хамгийн чухал гэж ойлгож байна.   Ингэж байж УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагаас эхлээд төрийн бүхий л шатанд сахилга, хариуцлага сайжирна. Энэ УИХ-д хамгийн их тулгамдсан асуудал. Ингэснээр төрд итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдэнэ" гэлээ.

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү