Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг дэмжлээ


5 жил

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийт 12 гишүүн оролцож, 100 хувийн саналаар чөлөөллөө. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтыг шууд явуулснаар байнгын хорооны хуралдааныг дуусгалаа. Эхнэрийнхээ нэр дээр ЖДҮХС-гаас зээл авсан, хууль зөрчиж хөрөнгөжсөн гэх асуудалд нэр холбогдсон учраас Я.Содбаатар сайд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлт гаргасан байдаг.

Улмаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж хоёр сар орчим гацаасны дараа ийнхүү шийдвэрлэв. Түүний чөлөөлөгдөх асуудлыг өнөөдрийн үдээс хойшхи чуулганаар хэлэлцэх юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү