Сая төгрөгийн цалинтай 500 ажлын байр зарлалаа


5 жил

Нас, хүйс  мэргэжил харгалзахгүй, нэг сая төгрөгийн цалинтай 500 ажлын байр зарлаж байгаа талаар Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2019.01.28/ мэдээлэл хийлээ. Уг ажлыг БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр “Эм Кэй Ай Тинг” (MKIT) сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд БНСУ-аас программ бичих захиалга авч, гүйцэтгэх ажээ.

Ажлын шаардлага нь программ хангамжийн чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай байх ажээ.  Түүнчлэн мэдээлэл технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал болох ч мэргэжил, нас, хүйс харгалзахгүй аж. Мэдээлэл технологийн талаар мэдлэггүй бол “Эм Кэй Ай Тинг” сургалтын төвд үнэ төлбөргүй сургалтад хамрагдаж болох юм байна.  Мөн уг сургалтын хугацаанд сарын 440 мянган төгрөгийн тэтгэлэг олгох ажээ.

Тус сургалтыг дүүргэсэн төгсөгчдийг хамгийн багадаа нэг сая төгрөгийн цалинтай ажилд зуучлах юм байна. 2017 оноос хойш “Эм Кэй Ай Тинг” сургалтын төвийн сургалтад 1800 гаруй залуус хамрагдсанаас 120 гаруйг нь ажлын байранд зуучилжээ.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү