УИХ-ын гишүүн тойргийнхоо ахмадуудтай уулзалт хийх үеэр 83 настай иргэн нас баржээ


5 жил

“Улаанбаатар палас”-т зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсон нэгэн өндөр настан олны хөлд дарагдан нас барсан хэрэг өнгөрөгч Бямба гарагт гаржээ. 

 

Тодруулбал, Баянгол дүүргээс 2016 онд Их хуралд нэр дэвшин, сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн нэгдүгээр сарын 26-нд  тойргийнхоо ахмадуудтай уулзаж, гарын бэлэг тараасан байна.

Уулзалтын төгсгөлд энэхүү золгүй явдал болсон аж. УИХ-ын гишүүний тараасан бэлгийг авах гэж шахцалдаж, үймсэн олон хүний хөлд 83 настай эмэгтэй унаж дарагдсан байна. Зохион байгуулагчид нь түргэн тусламж дуудсан боловч өндөр настан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Талийгаач уг уулзалтад 54 настай хүүгийнхээ хамт очсон байж. 

Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс хэргийн талаар тодруулахад “Ийм хэрэг гарсан. Шалгаж байгаа” гэлээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү