Т.Аюурсайхан : “Баялагтаа эзэн Монгол” бүлгийг байгуулж байгаа


5 жил

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлгийг байгуулж байгаа гэдгээ мэдээллээ.

Уг бүлэгт УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Энх-Амгалан нар нэгдэхээ албан ёсоор илэрхийлсэн бол УИХ-ын С.Жавхланд бүлэгтээ орох урилга илгээсэн байна.

Дээрх нэр бүхий таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, цаашлаад Монголын баялгийг хүн бүрд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Баялагтаа эзэн болохын тулд хамгийн түрүүнд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, дараа нь хууль шүүхийн байгууллагад шударга ёс тогтоохын төлөө ажиллана” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Стратегийн 34 ордоо төрийн мэдэлд авч, Монгол түмэн ашиг хүртэх цаг болсон. Баялагтаа эзэн Монгол хөгжинө, баялагтаа эзэн болсон Монголчуудын амьдрал сайжирна гэж бид итгэж байна” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү