Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна


5 жил

Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймд НЗДТГ болон Тээврийн цагдаагийн албанаас дугаарын хязгаарлалтаар зарим зохицуулалтыг хийхээр болжээ.

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 26, 27-нд болон хоёрдугаар сарын 2, 3-нд авто машины хөдөлгөөнийг улсын дугаарын төгсгөлөөр нь тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Энэ сарын 26, хоёрдугаар сарын 2-ны Бямба гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл, нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юмбайна.

Энэ үед өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох аж.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авах юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү