Нийслэлийн иргэд гадаад паспортыг ажлын 5 хоногт авдаг боллоо


5 жил

Энэ сарын 16-наас эхлэн гадаад паспортын захиалгын хугацаанд өөрчлөлт орлоо.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасны дагуу гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ.

Өмнө нь яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын 5 хоногт гардаг болжээ.

Мөн яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж зөвхөн 32500 төгрөгийг тушааж, ажлын 5 хоногийн дараа паспортаа авна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү