Тэтгэвэр, тэтгэмжийг 19-30 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ


5 жил

Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргалаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ талаар хэлэхдээ "Тэтгэвэр авч 408 мянган ахмад байна.Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 208 мянган төгрөг байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмадын олонх нь энэ хэмжээний тэтгэвэр авч байна. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулж 117.5 тэрбум төгрөг төсөвт тусгасан. Энэхүү санхүүжилтийнхээ хүрээнд хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийн хэмээг нэмэх шийдвэр гаргалаа.

Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 240 мянга байгааг 270 мянга болгох шийдвэр гаргалаа. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээш тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо. Ингэснээр Мөн халамжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ 155 мянган төгрөг байгааг халамжийг 174 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ" гэсэн юм.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү