Эрүүл мэндийн салбарын 8,696 гаруй ажилтны цалинг нэмнэ


5 жил

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдсэн. Энэ үеэр ЭМ-ийн салбарын хамгийн их ачааллыг нуруундаа үүрдэг сувилагч нарын маань цалин 30 хүртлэ хуувиар нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Үүний үр дүнд сувилагч нарын цалин 127,000-183,000 төгрөгөөр цалинг нэмэгдсэн.

Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нар цалингийн сүлжээгээр 4, 5 дугаар шатлалд байсныг Засгийн газрын хуралдаанаар 6, 7 руу шилжүүллээ. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122,000-270,000 мянгаар нэмэгдлээ.

Сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалингийн нэмэгдэл орхигдсон байсан. Тухайлбал, сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслан ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техник нарын цалингийн сүлжээний шатлалыг нэмэгдүүллээ.

Түргэн тусламжийн 511 жолооч 400,000 гаруй төгрөгийн цалин авч байсныг 142,928 төгрөгөөр нэмэгдүүллээ.

Нийтдээ 8,696 хүн шатлал ахиж, үүн дээрээ ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал нэмэгдэнэ.

" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү