Ёс зүйн дэд хороо хуралдана


5 жил

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 11.00 цагт хуралдах тов гарчээ. Шинэ оноос өмнө тус дэд хорооны хурал гурван удаа зарлагдсан ч ирц бүрдээгүй.

Он гарсаар уг хороо ийн хоёр дахь удаагаа хуралдах гэж байна. Өмнө нь мөн л ирц хүрээгүй юм. Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажилладаг. Тэрээр “Ирц хүрэх эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэх хариулт өмнө нь өгч байсан юм.

Ирц бүрдээд хуралдвал ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн талаарх мэдээллийг сонсох аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү