Эдийн засгийн байнгын хорооны хурал хойшиллоо


5 жил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөө өглөө 09.00 цагт эхлэх байсан ч ирц бүрдээгүй учраас хойшиллоо.

Уг нь Байнгын хорооны хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх байсан юм. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр “Гацаа арилсан. Ойлголцолд хүрсэн учраас чуулган, Байнгын хороодын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн ч өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд ирц хүрсэнгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү