Ж. Мөнхбат: "Уучлалт гуйхгүй бол Байнгын хороог хуралдуулахгүй" гэж хэлээгүй


5 жил

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр зарим зүйл дээр залруулга хийхээр мэдээлэл хийж байгаагаа хэлсэн юм. Ж.Мөнхбат гишүүн "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар өнөө өглөө мэдээлэл хийсэн. Мөн өчигдөр хэвлэлд ярилцлага өгсөн. Ингэхдээ зарим зүйлийг буруу ташаа ярьж байна. Өнгөрсөн баасан гаригт чуулганы хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын даргыг чөлөөлөх заалттай хуулийн төслийг ирэх долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдааны эхэнд хэлэлцээд, дараа нь Байнгын хороог хуралдуулж, баасан гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэж баталъя" гэж ярилцсан. Үүнээс өмнө буюу баасан гаригийн үдээс өмнө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад энэ долоо хоногт хэлэлцэх асуудлынхаа дарааллыг тогтоосон. Тэр үед Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл хэлэлцэх асуудлын долдугаарт орсон байсан. Гэтэл Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр ярилцаж тохиролцсон хэрнээ энэ асуудлыг албаар долдугаарт байрт тавьсан мэтээр ярьж байна.

Мөн баасан гаригт Байнгын хорооны хуралдаан дуусах үед гишүүд бие биенээсээ уулчлалт гуйсан. Гэтэл хэвлэлд ярилцлага өгөхдөө "М.Энхболд, Ж.Мөнхбат нар уучлалт гуйхгүй бол Байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй шүү, хуралдуулахгүй шүү гэсэн учраас уучлалт гуйсан юм" гэсэн утгатай зүйл ярьсан. Энэ бол огт худлаа зүйл" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү