Ардчилсан намын бүлгийн хурал хойшиллоо


5 жил

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуваарийн дагуу өнөөдөр /2019.01.14/ хуралдах ёстой ч ирц нь хүрээгүйн учраас хойшлуулжээ. Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй.

Тус тогтоолын төсөлд одооогор 12 гишүүн гарын үсгээ зураад байгаа юм. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат С.Эрдэнэ Д.Мурат З.Нарантуяа Б.Пүрэвдорж Б.Наранхүү Я.Санжмятав Ж.Мөнхбат Н.Номтойбаяр Ж.Бат-Эрдэнэ Д.Хаянхярваа Х.Нямбаатар нар зураад байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү