Нийслэлд өдөртөө 11-13 градус хүйтэн


5 жил

Шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, цас багатай энгэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 7-12 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Дундговийн нутаг, Дорногодийн хойд хэсээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-31 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү