Өнөөдөр Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна


5 жил

Өнөөдөр Улаанбаатарт цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

Орон нутагт цаг агаар ямар байх талаар хүргэе. Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй юм байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд    5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө    39-44 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх юм байна. Тэгвэл зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Мөн л цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Онон голын хөндийгөөр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна. Говийн аймгуудын нутгаар  солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Ойрын таван хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.Маргааш   баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13,14-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө  27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү