Уулын замаар 20 км/цагийн хурдтай явахыг анхаарууллаа


5 жил

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд он гарснаас хойш халтираа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. 

Тус зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой ч хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн осол ихээр гарч байна. Иймд та бүхэн тус замаар зорчихдоо 20 км/цагийн хурдаар явах хэрэгтэй болжээ.

Тус замд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хурд хэмжигчийн байрлуулсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн дагуу, замын тэмдэг, тэмдэглэгээг анхаарч явахыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү