Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг шүүх хурал болж байна


5 жил

Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж, Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, ял төлөвлөөд байгаа юм.

 

Хэргийг эргэн сануулбал, шадар сайд асан Ц.Оюунбаатар нь “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тухай тушаал тушаалыг хэрэгжүүлэхийг, тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалган, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шүүгдэж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү