Замын-Үүдэд хот хоорондын автобус осолдож хоёр хүн амиа алдан, 30 гаруй хүн бэртжээ


5 жил

Дорноговь аймгийн Замын-Үүд сумд өнөөдөр өглөө автобусны осол болж, жолооч болон нэг эмэгтэй амиа алдан, 30 гаруй хүн бэртсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Тус сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэгт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Юниверс” загварын 45 зорчигчтой хот хоорондын автобус  хот руу ордог хаалгыг мөргөж осолдсон тухай дуудлагыг өглөө  06:25 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн 2 ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 хүн, нийт 36 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж мэдээллээ. 

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болсон эсэх, жолоочийн бие муудсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү