Д.Дорлигжавыг цагдан хорьжээ


5 жил

Авлигатай тэмцэх газраас /АТГ/-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дүү Д.Баатарын хамтаар цагдан хорьжээ. Түүнийг үүрээр цагдан хорьсон гэсэн мэдээлэл байна. Тус газрынхан өчигдөр түүний гэрт нь нэгжлэг хийсэн юм.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, 4 сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм. Ингэхдээ дээрх валютыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан" гэсэн тайлбар хийсэн билээ.

Хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр 72 цагаас илүү баривчлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж АТГ цагдан хорих саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж, прокурорын хүсэлтийг харьяалах шүүхээр хэлэлцэх ёстой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү