Ерөнхийлөгч нэг жилийн үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д хүргүүлжээ


5 жил

Үндсэн хуулийн 37.1-т “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэсэн заалт бий. Үүний дагуу Ерөнхийлөгч нэг жилийн хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд найман удаа оролцсон байна. Мөн УИХ-аас баталсан дөрвөн тогтоолд хориг тавьж, хууль, шийдвэрийн гурван төсөл санаачлан өргөн барьжээ.

            Дээр дурдсанчлан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс ийнхүү УИХ-д ажлын тайлангаа хүргүүлсээр ирсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг удаа буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд 2013-2014 оныхоо үйл ажиллагааг УИХ-ын чуулганд биечлэн танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулж байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд УИХ-д хүргүүлсэн тайлангаа чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож биечлэн танилцуулах эсэх нь тодорхойгүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү