Шалгагдаж байгаа 10 гишүүний нэрийг дурджээ


5 жил

Хуульчид ЖДҮХС-тай холбогдсон УИХ-ын гишүүдтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Харин УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох мэдээлэлд маргаан үүсгэх боломжгүй гэсэн хариуг Цэцээс өгсөн байна.

Цэцэд прокуророос ирүүлсэн мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал болон бусад гишүүнийг эрх мэдлээ урвуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгааг дурджээ.

Тиймээс ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин хандах боломжтой гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү