Намын бүлгүүд хуралдана


5 жил

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр хоёр намын бүлгийн хурал товлогдоод байна. Тодруулбал,

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлогдлоо. 

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болох эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тус намын бүлэг сүүлийн хэдэн долоо хоног хуралдаж чадаагүй. Мөн байнгын хороод, чуулган хүртэл гишүүдийн ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү