Д.Тогтохсүрэн “бойкот” зарлаад байгаа 37 гишүүнтэйгээ уулзана


5 жил

УИХ-ын сүүлийн долоон удаагийн чуулган ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаж чадаагүй. Тэгвэл олонхийн бүлгийн дарга хуралдаа суухгүй “бойкот” зарлаад байгаа 37 гишүүнтэй уулзахаар болжээ. Үүний дараа УИХ дахь МАН-ын намын бүлэг хуралдах товтой байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Засгийн газрын гишүүд хууль бус бойкот зарлачихаад байгааа. Төрийн дээр нам гарчихаад буйгийн тод жишээ энэ. Би гишүүдийг хуралдаандаа суу гэж байгаа. 27 гишүүн бол чуулганы хуралдаандаа ирж байгаа ч ирц бүрдэхгүй байна шүү дээ. Энэ байдал сүүлдээ буруу жишиг рүү явчих вий гэх болгоомжлол байгаа шүү” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү