Орон нутгийн зарим замд халтиргаа ихтэй байгааг анхаарууллаа


5 жил

Чойбалсан - Өндөрхаан чиглэлийн автозам, Алтанбулаг - Сүхбаатар - Дархан чиглэлийн зам дагуу цас орсон тул халтиргаа гулгаа ихтэй байгаа аж. Тиймээс  замын нөхцөлд тохирох хурдыг сонгон анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд цас орохгүй ч хүйтний эрч сулрахгүй гэдгийг мэдэгдээд буй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү