Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав


5 жил

Баяр, бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн Засаг дарга Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах захирамж гаргасан.
Иймд 2018 оны 12 дугаар сарын 29-өөс 2019 оны 01 дүгээр сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан дүүргийн Тамгын газар болон хороодын албан хаагчид хариуцлагатай жижүүр томилон цаг тутам мэдээлэл солилцон өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.
Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дүгээр сарын 29-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар гал түймрийн дөрвөн дуудлага ирж түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү