2019 оны төсөвт "Насны хишиг" олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ


5 жил

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмадуудад "Насны хишиг"-ийг олгодог билээ. Үүнд,

  • 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг.

2019 оны төсөвт "Насны хишиг" олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ. Энэ нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн/2018 онд 136 мянган ахмадад 20.6 тэрбум төгрөг олгосон/ юм.

Энэ жил 65 нас хүрч "Насны хишиг" авах болсон ахмадууд хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүй юм байна.

Мөн жилд нэг удаа буюу Цагаан сарын өмнө Алдарт эхийн одонтой ээжүүдэд "Одонгийн мөнгө" олгодог. Өнгөрсөн жил 216,679 ээжид 28.5 тэрбум төгрөг олгож байсан бол энэ жилийн төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү