НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй


5 жил

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын 2018 оны төлбөрийн баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл бүртгүүлэх юм байна. НӨАТ-ын тухай хуульд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.

Энэ талаар Татварын ерөнхий газрын олон нийттэй харилцах албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа. Тэрбээр “НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын 2018 оны төлбөрийн баримтыг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл бүртгэнэ. Заасан хугацаанаас хойш өнгөрсөн оны и-баримтаа бүртгүүлбэл хоёр хувиийн буцаан олголтод мөнгөн дүн нь нэмэгдэхгүй, хүчингүй болно.  Мөн иргэдийн хувьд хувийн мэдээллээ зөрүүтэй бүртгүүлсэн тохиолдол их байна.  Эдгээр хүмүүс өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж, давхар бүртгэлтэй бол бүртгэл хаягаа нэгтгэх шаардлагатай” гэдгийг санууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү