МАН-ын Удирдах зөвлөл Хотын даргад С.Амарсайханыг дэмжлээ


5 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч С.Батболд ажлаа өгсөн учраас өнөөдөр /2018.12.28/ МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад нэр дэвшигчдийг хэлэлцэж тодруулсан байна.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хотын даргад өрсөлдөгч Б.Мөнхбаатар, С.Амарсайхан, Р.Дагва нарын гурван хүнийг хэлэлцэж, Хотын даргад НИТХ-ын даргаар ажиллаж байгаа С.Амарсайханыг дэмжжээ. Тэгэхээр өнөөдөр НИТХ дахь намын бүлгүүд хуралдаж, улмаар үдээс хойш 15 цагаас НИТХ-ын хуралдаанаар нэр дэвшигчдийг хэлэлцэж, Хотын даргыг тодруулах аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү