"Хөгжил-шинэчлэл" аяны хүрээнд 93076 гишүүд, дэмжигчидтэй уулзжээ


5 жил

"Гишүүдээ сонсъё" уриан дор зохион байгуулагдсан аяны тайлан, үр дүнг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэв.

Намын анхан, дунд шатны намын байгууллагын удирдлагууд, намын хорооны гишүүд, сум хорооны ИТХ-ийн тэргүүлэгчид, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ 80 594 км замыг туулан 93076 гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион бафйгуулахдаа улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, намын бодлого үйл ажиллагааны тухай санал бодлыг сонсч мэдээлэл солилцжээ. Энэ үеэр Ардчилсан намын үзэл баримтлалыг дэмжиж 12 мянган иргэн намын гишүүнээр элссэн бөгөөд нийт 204 мянган гишүүнтэй боллоо хэмээн мэдэгдлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Танай нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадаж байна уу" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, 

-Эрх баригчдад манай намын зүгээс өнгөрсөн хугацаанд Татварын нэмэгдэл, Утааны эсрэг арга хэмжээ, 60 тэрбум, Үндсэн хууль, ЖДҮ Санд холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулах тухай   зэрэг таван асуудлаар шаардлага хүргүүлж байсан гэв. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү