Тавантолгойг түшиглэн барих дулааны цахилгаан станц 2023 онд ашиглалтад орно


5 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Өмнийн бүсийг эрчим хүчээр хангах түүхэн шийдвэр гарлаа гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээллээ.

Тэрбээр, “Тавантолгойд цахилгаан станц барих талаар үе үеийн Засгийн газар ярьж байсан ч өнөөдрийг хүртэл хэзээ барих, ашиглалтад орох талаар тодорхой шийдвэр гараагүй байсан. Тэгвэл өнөөдөр түүхэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио Тинто компанитай Оюу толгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах асуудлаар тохиролцоонд хүрч, Засгийн газраас баталлаа.

Тавантолгойг түшиглэн барих дулааны цахилгаан станц 300 мегаватт хүчин чадалтай бөгөөд 2023 оны 6 сард ашиглалтад орохоор туссан” гэлээ.

Мөн ирэх оноос Оюу толгойн эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоосоо хангаж эхэлнэ гэдгийг салбарын сайд мэдээллээ. Тодруулбал, төвийн эрчим хүчний системээс хангах бөгөөд дамжуулах дэд бүтцийг барьж байгуулах ажлыг хийж, дуусгаж байгаа аж.

Оюу толгой төсөл одоогийн байдлаар 100 гаруй мегаватт цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас экспортолж, үүндээ 160-170 сая ам.долларыг зарцуулж байгаа юм байна. Энэ нь манай хэрэглээний 20 хувьтай тэнцэх бөгөөд 2023 оноос 200 гаруй сая ам.доллар дотооддоо авч үлдэх боломжтой болно гэдгийг Ц.Даваасүрэн онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү