УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ, прокурорт хандлаа


5 жил

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөхөн төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдаж байгаа бичлэг цацагдаж, шуугиан тарьсан билээ. Энэхүү хэрэгт өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдоод байгаа юм. Улмаар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг нэр бүхий 40 гишүүн болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар удаа дараа шаардаж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2018.12.21/ өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан АТГ-ын дарга Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Энх-Амгалан нарт хандаж, албан бичиг илгээжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү