МАН-ын Бага хурал хаалттай болно


5 жил

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа зарим гишүүнд улс төрийн хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ. Тэрбээр Засгийн газраа авч үлдсэнийхээ дараахан "Удахгүй намын Бага хурлыг хуралдуулна. Нэр бүхий хүмүүст хариуцлага тооцно" хэмээн онцолсон байдаг. Тэгвэл МАН-ынхан өнөөдөр /2018.12.19/ Бага хурлаа хаалттай хийхээр төлөвлөөд байна.

Энэ удаагийн Бага хурлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарын гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох талаар эх сурвалж мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү