Агаарын бохирдлын уршгаар жилд 7 сая хүн нас барж байна

6 өдөр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор агаарын бохирдлоос болж жил бүр 7 сая хүн нас барж байна. Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндтэй холбоотой асуудлаарх тайлан илтгэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан Польшид НҮБ-ын бага хурал эхэлсэнтэй холбоотойгоор өчигдөр танилцуулсан байна. 

Тайланд тэмдэглэснээр агаар мандалд нүүрсхүчлийн хийн хорт хаягдал ихэссэнээс болж астм, уушгины хорт хавдар, цус харвалт зэрэг хүний амь насанд халтай өвчнүүд сэдэрдэг байна. Тиймээс агаарын бохирдлоос үүсэлтэй өвчний улмаас нас барж байгаа хүний тоо дэлхийн хэмжээнд 7 саяд хүрч байгааг тэмдэглэжээ. 

Мөн Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэлэлцээрийн хүрээнд үндэсний хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Польшийн Катавице хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын бага хурал эхэлсэн. Бага хуралд 200 гаруй орны 30 гаруй мянган төлөөлөгч оролцож буй бөгөөд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх замын зураг төлөвлөгөөг батлахаар хэлэлцэж байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү