Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг суллажээ


6 өдөр

Авлигатай тэмцэх газраас Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг өнгөрсөн сард лицензийн хэрэгт холбогдуулан саатуулсан байсан ч суллаад байгаа. Нийслэлийн прокурорын газраас О.Эрдэнэбулганыг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих санал ирүүлснийг 2018 оны арваннэгдүгээр сарын 22 -ны өдөр хүлээн авч шийдсэн байна. Харин яллагдагч О.Эрдэнэбулганы өмгөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр суллажээ.

Онцлоход, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 нь Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хэмээн заасан бөгөөд  14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” бол яллагдагчийг 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авах гэж заажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү