Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ


5 жил

“Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” сэдэвт онол, практикийн бага хурал өнөөдөр АТГ-ын “Олон нийтийн төв”-д болно.

Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөнө.   Азийн сан болон эрдэмтэд, судлаачид, судалгааны байгууллагын шинжээч, мэргэжилтнүүд бага хуралд оролцох юм.

Монгол Улс дахь авлигын ерөнхий нөхцөл байдал, иргэд олон нийтийн төсөөлөл, хандлага, шударга байдлын түвшин зэргийг тодорхойлох цөөнгүй судалгааг төрийн болон төрийн бус байгууллагууд явуулж байна. Мөн энэ бага хурлын үеэр АТГ-аас зохион байгуулсан Шударга байдлын үнэлгээний 3 дахь удаагийн буюу 2018 оны үр дүнг танилцуулна. Шударга байдлын үнэлгээг өмнө нь 2015, 2016 онд тооцон гаргаж байсан бөгөөд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг үнэлдэг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү