Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна


5 жил

Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна.

Өглөөний 07:00 цагийн байдлаар Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Баянхошуу, Толгойт, МҮОНРТ, Нисэх орчимд агаар “Бага зэргийн бохирдолтой” байна. Тухайлбал, МҮОНРТ-д АЧИ хамгийн өндөр буюу 230 байгаа бол Амгалан орчмын агаар цэвэр гарсан байна.

Агаарын чанарын индекс 101-250 буюу бага зэргийн бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмээ хугацаанд нь ууж, цэвэр агаарт салхинд гарч, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (тухайлбал автозам) хол байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: agaar.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү