Өнөөдөр болох үйл явдал


5 жил

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа, шинжилгээ- анализ” онол, практикийн бага хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудлд "Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй" нээлттэй хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Эрхзүйн боловсролын академийн байранд “Мэдээлэл авах эрх чөлөө ба Байгууллагын нууц” сэдэвт сэтгүүлч, хуульчдын ээлжит уулзалт болно.

09.45 цагт “Туушин” зочид буудалд "Нэг өрх-Нэг ажлын байр" хөдөлмөр эрхлэлтийн форум болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд "Хонины махан ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж" эрдэм шинжилгээний бага  хурал болно. Утас: 88177718

10.00 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг Буянт ухаа-2 хорооллын барилгын ажлын явцтай танилцана.

11.00 цагт “Арцат апартмент”-д “Ардчиллын өргөө II” байрны шав тавих ёслол болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт ЭМЯ-нд Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтын хүрээнд өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцана. Утас: 88059005

15.00 цагт "Эвсэг" компанийн тѳв байранд Малайзи улсад болох Соробан сампингийн олон улсын тэмцээнд оролцох Тольт сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ч.Маргадад батламж гардуулах арга хэмжээ болно. Утас: 99992540, 99104301

16.00 цагт “Новотел” зочид буудалд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Берлин-Бранденбургийн Нисэх онгоцны буудал, Берлин хотын Аялал жуулчлал болон сурталчилгааны байгууллага хамтран “Берлин хотын өнөөгийн хөгжил” арга хэмжээ зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

МУИС-ийн хичээлийн I байранд 

10.00 цагт “Оюутны карьер хөгжлийн төв” байгуулах, оюутнуудыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилготой уулзалт хэлэлцүүлэг болно. Утас: 99002019

12.00 цагт МСНЭ, МУИС-ийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Утас:99002019

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү