Г.Занданшатар: Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлнө


5 жил

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гэдэг үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсийг Ерөнхий сайд хүлээн авч Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр санал хүргүүлсэн. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ. Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газар танхимын зарчмаар ажиллах тухай Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн мөн Засгийн газрын гишүүн аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэсэн заалтыг зөрчиж Засгийн газрыг огцруулах санал гаргасан гишүүдийг дэмжиж гарын үсэг зурж саналаа өгсөн учраас Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу түүнийг үүрэг ажлаас нь чөлөөлөх санал гаргасан. Үүнийгээ мөн Ерөнхийлөгчтэй  зөвшилцөхөөр илгээсэн" гэлээ. 

Г.Занданшатар сайд дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон сайд нарт хариуцлага тооцож байна. Нам дотроо хэзээ хариуцлага тооцох вэ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга мөн энэ зээлд нэр холбогдоод байгаа шүү дээ?

-Нам бол өөрийн гэсэн дүрэм, Удирдах зөвлөл, Бага хурал, Их хурал гэсэн бүтцийн байгууллагуудтай. Энэ бүтцээрээ хэлэлцэх байх. 

-БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хамаарал бүхий этгээд бас ЖДҮХС-гаас зээл авсан гэсэн мэдээлэл гарсан. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөхгүй юү?

-Зарим сайд нарыг санаатайгаар гүтгэж мэдээлэл тараах байдал газар авсан. Нэр нь холбогдсон бусад сайд өөрсдө мэдээлэл хийж хамааралгүй гэдгээ илэрхийлсэн. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж үнэн мөн нь тогтоогдох байх.

-Дараагийн сайд нараа ямар шалгуураар сонгох вэ?

-Бид сайтар нарийвчлан судлах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү